Иргэдийн дундаж цалин 792 мянган төгрөг байна

 

Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалин улсын хэмжээнд 792 мянган төгрөг гэж гаргажээ. Дундаж цалинтай эмэгтэйчүүд сард 722.3 мянган төгрөг, эрэгтэйчүүд 863.1 мянган төгрөгийн цалин авдаг байна.

Уг тооцооллыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн сайд тулгуурлан цалингийн дундаж тооцоог хийжээ. Үүнээс үзэхэд, улсын хэмжээнд цалингийн дундаж өндөр цалин нэг сая 483 мянга бол хамгийн бага нь 553 мянган төгрөг байгаа аж. 

Хүйсээр ангилбал:

-Эр - 863 000 төгрөг

-Эм – 722 000 төгрөг

Салбараар ангилбал:

-Уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалин хамгийн их буюу нэг сая 483 мянга

-Зочид буудал нийтийн хоол, үйлчилгээний ажилчдын цалин хамгийн бага буюу 553 мянган төгрөг аж. 

Харин сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2015 оны гуравдугаар улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 971.6 мянган төгрөг байгаа аж.

Хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй харьцуулбал:

-500 000 -700 000 төгрөгийн цалинтай – 21 хувь

-300 000 – 500 000 төгрөгийн цалинтай – 18.4 хувь

-192 000 – 300 000 төгрөгийн цалинтай – 10.7 хувь

-1 500 000 – 1 600 000 төгрөгийн цалинтай – 9 хувь

-Хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин авдаг хүмүүс– 5.3 хувийг эзэлж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ