Уул уурхайн сайдыг огцрохыг шаардаж байна

"ДМНН" /Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл/ хөдөлгөөнийхөн Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж жагсаж байна.

Тэд Хэлмэгдэгсдийн хөшөөний урд машин байрлуулж Р.Жигжид сайдыг огцрохыг шаардсан уриа, лоозонгоо тавьжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг жагсаал цаашдаа суулт болон өөрчлөгдөж болзошгүй гэнэ.

 

Тэд Уул уурхайн сайдыг Урт нэртэй хууль зөрчин Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 13-нд олгосон гэж үзэж байгаа аж.

Онон гол нь Хэнтий аймгийн газар нутгаар дамжиж, Амар мөрөнд цутгадаг байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн АНУ-ын үндэсний хөтөлбөрийн газраас зайлшгүй хамгаалах ёстой дэлхийн 20 том ай сав газар, эко бүс нутгийг зарлахад Амар мөрний ай сав газар багтжээ. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас Онон голын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг аж.

 

Тиймээс дээрх төрийн бус байгууллагын зүгээс Онон голын сав газарт хууль зөрчин олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж байгаагийн зэрэгцээ Уул уурхайн сайдад хариуцлага тооцон огцруулахыг шаардаж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ