Шүүх хуралд Л.Гансүх онлайнаар, Н.Алтанхуяг ажиглагчаар оролцож байна

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг  завшсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдсан, нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа болон Н.Даваахүү нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болж байгаа талаар бид мэдээлсэн. Анхан шатны шүүхээс Л.Гансүхэд 4,6 жил хоригдох, Б.Мөнгөнтуяаг 19,2 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Хорих ангид хоригдож буй Л.Гансүхийн биеийн байдал муу байгаа ч хорихын эмнэлгээр үйлчлүүлэхээс татгалзсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа нарын хэргийн талаар хэвлэлийн бага хурал зарлагдсан ч Б.Мөнхтуяагийн бие муудсан тул хойшлуулж байсан юм.

Өнөөдөр болж буй давж заалдах шатны  шүүх хуралд Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар биеэр оролцож байгаа бөгөөд Л.Гансүх хорих байрнаас хуралд онлайнаар оролцож байна гэлээ. Шүүхийн зүгээс нийслэлд төдийгүй орон нутагт шүүх хуралд онлайнаар оролцох, мөн шүүхийн байран дахь тусгай өрөөнөөс шүүх хуралдааны явцыг ажиглах боломжтой талаар өмнө нь мэдээлж байсан. Дашрамд сануулахад давж заалдах шатны хуралд зөвхөн хавтаст хэрэгт авагдсан материалыг авч хэлэлцдэг учир холбогдогчид биеэр оролцохгүй байж болдог. Харин Л.Гансүх энэ удаад биеийн байдлын улмаас шүүх хуралд онлайнаар оролцож байгаа бололтой.

Мөн шинээр баримт нотолгоо гаргасан тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломжтой. Өмнө болсон шүүх хурлыг таван өдрийн турш телевизээр шууд дамжуулсан нь олны анхаарлыг татаж байсан. Энэхүү шүүх хуралд тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцож байсан. Тэгвэл энэ удаагийн давж заалдах шатны шүүх хуралд Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ажиглагчаар оролцож байгаа юм байна.

 

Ж.Дуяа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ