Төрийн өмчийг шамшигдуулах хоёрдугаар их "аян"

Өмч хувьчлалын их аян айсуй. Төрийн болон төрийн өмчит газар, барилга, байшин байгууламжуудыг бараг л бүгдийг нь хуьчилж, төрийн мэдлийг үгүй хийхэд бэлэн боллоо.

УИХ-аас 2016 онд төрийн өмчийг хувьчлах хуулийн төслийг баталж, Засгийн газарт төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий обьектыг хувьчлах эрхийг нь олгосон. Уг хуулийн төсөлд хуулийн төсөлд нийт 20 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон нийтэд нээлттэйгээр арилжихаар төлөвлөжээ. Эдгээрт дулааны цахилгаан станцууд, Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Хөтөлийн цемент шохой гэх зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг багтаажээ. Ингэхдээ тэд нийгмийн салбарын хувьчлал нэрийн дор бүх төрийн өмчит эмнэлэг, их дээд сургуулиудыг хүртэл хувьчлахаар бэлтгэж хувьчлах жагсаалтандаа оруулсан байсан.

Үүнийг нь зарим гишүүд эсэргүүцэж хувчьлах жагсаалтаас хасуулсан юм. Тиймээс ирэх жил төрийн болон төрийн өмчит 20 гаруй компани, обьектуудыг хувьчилна.

Тэгвэл энэхүү хувьчлал нийслэл дээр ч гэсэн өрнөхөөр төлөвлөгдөөд байна. Тодруулбал, хотын өмчийн барилга, байгууламжуудыг мөн л ирэх онд хувьчлахаар зэхэж эхэлжээ. Үндсэндээ ардчилсан засаг ялсан учраас хувьчлал хийгдэнэ гэсэн зарчимаар л асуудалд хандаж байна. Нийслэл маш олон хувьчлалыг хийхээр төлөвлөжээ. Үүнийг тун удахгүй ИТХ-аар хэлэлцэж нэг тийш болгоно. Хамгийн аюултай нь хувьчлах жагсаалтад Хүүхдийн байгууллагууд багтаад байгаа юм. Саяхан Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Шалтгаан нь "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийг хувьчлахгүй гэж даргатай ам зөрснөөс болж өргөдлөө бичсэн. Ийнхүү АН-ынхан өмч хувьчлалын хоёрдугаар давалгааг эхлүүлэх гэж улайрч байна. Тэд УИХ-аар төрийн өмчит компани болон аж ахуйн нэгжүүдийг хувьчлуулахаар батлуулсан. Одоо нийслэл хотын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон барилга байгууламжуудыг ийнхүү хувьчлуулахаар зэхэж байгаа бололтой.

Эрх баригчид “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 34 дүгээр тогтоол, “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээ” нэрийн дор төрийн өмчийг хувьдаа авах хоёр дахь том давалгаагаа эхлүүлэх нь ээ. Ингэхдээ  төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн зарим газрыг хувьчилж, үлдсэн заримыг дуудлага худалдаагаар зарах юм гэнэ. Улсын эдийн засаг сүйрсэн, ард иргэдийн амьдрал доройтсон өнөөгийн нөхцөлд мөнгөтэй, эрх мэдэл бүхий нөхдүүд л өмч хувьчлалд хожих болно. Анх удаа төрийн эрхэнд гарсан 1996-2000 онд өмч хувьчлал явуулах нэрийдлээр улс орны өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хаман авсан. Тэгвэл хоёр дахь удаагаа төрийн эрхэнд гарсан 2012-2016 онд мөн л төрийн өмчийг хувьчлах их аяныг эхлүүлээд байна. Барууны үзэлтэй улстөрийн намууд хувийн өмчийг шүтэх хандлагатай байдаг. Гэвч АН-ынханы хувьчлалын зорилго нь өнгөн талдаа онол барьсан боловч үнэн чанартаа өөрсдөө л ашиг хонжоо олох гэсэн өчүүхэн санаа агуулдагыг та бид харахгүй өнгөрч болохгүй биз ээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ