“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд ХҮН намд элслээ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн хүрээнийхэн андахгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байсан тэрээр өрөнд идэгдээд байсан “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авч дотоодын томоохон компани болгосон. Мөн түүний амжилттай бүтээн босгосон “Корпорейт” зочид буудал өнөөдөр Монголын томоохон буудлуудын нэг болоод байгаа. “Корпорейт” буудлын цоо шинэ Монголд анхдагч болсон тайзнаа “Авьяаслаг Монголчууд” шоуг явуулсан гэвэл хүмүүс ч сайн мэдэх байх.

Монголын томоохон бизнесмэний нэг Т.Ганболд МАН-ын гишүүн, магадгүй томоохон хандивлагч нь байсан байх. Тэгвэл тэрээр МАН-ын гишүүнээс татгалзаж, шинээр байгуулагдсан ХҮН намд элссэнээ мэдэгдсэн байна.

Тэрээр:

-Би МАН-аас ялагдал хүлээсэн хүнд хэцүү цагт гараагүй. Өөрт байгаа бүх бололцоогоороо өнгөрсөн жилүүдэд намаа дэмжиж ажилласан. Одоо бол өөрийнхөө туршлага, эдийн засаг бизнесийн салбарт болохгүй байгаа зүйлийг өөрчлөх хүсэл, мэдлэг туршлагаа хуваалцахаар энэ шинэ намд элсэн орж байна. Энэ намд элсэх олон хүчин зүйл байгаа. 25 жилийн хөгжлийн энэ явцад өнөөдрийн эрх барьж байгаа том намууд юу хийж чадав, юу хийж чадсангүй вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Улс орнууд үсрэнгүй өөрчлөлтийг гаргаж чаддаг, хөгжиж болдог ийм цаг хугацааг бид өнгөрөөлөө. Харамсалтай нь өнөөдөр бид хүссэн хөгжил дэвшилдээ хүрээгүй байна гэдэг дүгнэлтийг би хувь хүний хувьд хийж байгаа. Үүнийг ард түмэн ч гэсэн мэдэрч байгаа, харж байгаа. Тийм болохоор энэ намыг илүү их хурдтай, илүү их хүчтэй, илүү их бодитой үйл ажиллагаа явуулж улс орноо хөгжилд аваана гэсэн итгэл үнэмшлээр энэ намд элслээ гэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан