Б.Дэлгэрмааг ОХУ дахь Элчин сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татахыг гишүүдийн 82.9 хувийн саналаар дэмжиж зөвшилцсөн бол Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох тухай асуудлыг гишүүдийн 92.3 хувь нь дэмжин баталлаа.

ОХУ-д сууж байсан Элчин сайд Ш.Алтангэрэл өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д очиход Элчин сайдын албан тушаалаасаа өөрчлөгдөх хүсэлт тавьсан. Үүнийг зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдсэн. Наадмын өмнө УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байсан ч улс төрийн нөхцөл байдлын улмаас хойшилсоор өнөөдөр шийдвэрлэж байгаа аж.

УИХ-ын гишүүд шинээр томилогдсон Элчин сайд Б.Дэлгэрмаа өмнө Сингапур дахь Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ хавар Монголд ирж Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Ж.Дуяа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ