Зүрхний пейсмейкур хагалгааг Монголд хийдэг болжээ

Монголчууд гадаадын улс орнуудыг зорин хийлгэдэг өндөр өртөгтэй мэс заслуудыг эх орондоо нийгмийн даатгалаараа хийлгэх боломжтой боллоо. Тодруулбал П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхэнд пейсмейкер суулгах хагалгааг эх орондоо нийгмийн даатгалаасаа тодорхой хувийг нь гарган хийлгэдэг болжээ. Энэхүү хагалгааг гурван сайдын хамтарсан тушаалаар өндөр өртөгтэй мэс заслуудын жагсаалтад оруулсан байдаг аж. 

Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн С.Дамдиндорж гуай гурав хоногийн өмнө зүрхний пейсмейкур суулгах хагалгаа хийлгэсэн байна. Тэрбээр Чихрийн шижин өвчний улмаас зүрхний судас нь нарийсаж, хэм алдагдан БНСУ-ын Асан эмнэлгийг зорьж зүрхэндээ Стенд суулгуулж байжээ. Өнгөрсөн жил түүний бие муудаж БНХАУ-д очин зүрхний пейсмейкер суулгах гэсэн боловч 50-60 мянган юань буюу 19 орчим сая төгрөгийн үнэтэй байсан тул эмчлүүлж чадалгүй иржээ. Харин 2015 оноос Эрүүл мэнд, Спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хамтран иргэдэд нийгмийн даатгалаасаа тодорхой хувийг нь хөнгөлүүлэн эх орондоо эмчлүүлэх боломжтой болсон С.Дамдиндорж гуай тодотгон хэллээ.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар тэв эмнэлэг энэ оны 11 сарын байдлаар нийт 500 гаруй стенд суулгах хагалгааг хийжээ. Үүний 350 орчим нь зүрхний хурц шигдээстэй өвчтөнүүдэд хийсэн яаралтай хагалгаа байжээ. Өндөр өртөгтэй энэ эмчилгээг эх орондоо хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд салбарын яамнаас нь 1.5 тэрбумын өртөг бүхий тусгай тоног төхөөрөмжийг тус эмнэлэгт суурилуулж өгчээ.

Цаашид улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдээс өндөр өртөг бүхий тусламж, үйлчилгээ авах иргэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлнэ. Нийгмийн даатгалын сангийн энэ оны төсвийн тухай хуулиар уг үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 10.4 тэрбум төгрөг зарцуулах ёстой. Харин өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэлх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлөх юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан